images

“Канад сан” Монголын 16 төрийн бус байгууллагад санхүүжилт олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-10


   Монгол улсад 1997 оноос хойш орон нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд найман сая канад долларын дэмжлэг үзүүлээд байгаа “Канад сан” энэ жил орон нутгийн ТББ-аас санаачилсан 16 төслийг санхүүжүүлэхээр болж, өчигдөр гэрээ байгуулжээ. Тус сан энэ жил 350 гаруй төслийн санал хүлээн авснаас дээрх тооны төслийг сонгон шалгаруулсан байна. Сангаас санхүүжилт авсан байгууллагууд нь өсвөр насныхныг гэмт хэрэг болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгааны ажлуудыг хийнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.